Дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг мэдрүүлдэг гэж найз нөхөд нь түүнийг дүгнэдэг юм билээ. Тэрээр хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй болсон ч уран бүтээлээсээ огтхон ч хөндийрөөгүй билээ. Харин ч бүр өмнөхөөсөө илүү их эрч хүчтэй болсон мэт. Тэгвэл Ука бүсгүй сүүлийн үед булчинлаг өгзөгнийхөө зургаар гангарах болов. Байсхийгээд л өгзөгнийхөө зургийг инстаграмм хуудсандаа оруулж, ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн уугаагүй цэвэр дасгал хөдөлгөөнөөр хэмээн гайхуулах болжээ. Харин түүний фэнүүд “хиймэл” өгзгөө гайхуулж байна хэмээн эгдүүцээд байгаа аж. Уг үйлдэлд дуучин бүсгүй огтхон ч эмзэглэхгүй байгаа бөгөөд улам хичээж, илүү булчинлаг өгзөгтэй болохоо фенүүддээ амлажээ.


Эх сурвалж:Factnews.mn
