Манай орон зах зээлийн харилцаанд шилжсэн 20 жилийн хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн салбар бол авто техник, нийтийн тээврийн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нийслэл хотод хүн амын нягтрал ихсэхийн хирээр авто машины тоо түүнийг даган өсөж байна. Энэ нь авто машин хүмүүсийн хэрэгцээ болсоныг харуулж байгаагийн зэрэгцээ улс, орон өсөн хөгжиж, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаагийн нэг үзүүлэлт юм.
Зогсоолын хомсдол, автомашиныг эмх замбараагүй байрлуулснаас үүсдэг. Хотын хүн амын нягтаршил төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээвэр, замын ачаалал, автомашины зогсоол гээд тулгамдсан асуудал нэлээдгүй байдаг.
Тэгвэл зогсоолын төлбөрөөс бол багагүй бухимдсан иргэн өөрийн цахим хуудаснаа энэхүү бичлэгийг хуваалцсан байна.
Нэг цагийн 1,000₮ гэнэ. Нэг машинаас өдөрт хамгийн багадаа дунджаар 10,000 төгрөг олдог. 200*10,000=2,000,000. Сард 60н сая төгрөг энэ сул газраас олдог. Энэ мөнгө хэний ямар дансанд ордог вэ? Анх үнэгүй зогсоол барина гэж Сүхбаатарын талбайн урд хэсгийг зогсоол болгосон. Энэ мэт шийдвэрүүдээ нийслэлийн удирдлагууд эргэж нэг хармаар юмаа. Шударга л байцгаая л даа!!!
