“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингэндээ эргэн ирлээ.
Тэрбээр рингэн дээр гараагүй гурван жил гаруй болсон бөгөөд энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох шилдэг боксчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ.
МУГТ У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцээнд өөрийн үндсэн жин болох 64 кг-ын жинд өрсөлдөхөөр болсон байна.
