Америкийн алдарт дуучин жүжигчин Кристина Агулера өдрийн хоолоо тав хувааж идэх бөгөөд илчлэг нь 1600 ккалориас илийгүй байх ёстой дэглэм барьжээ. Ингээд тэрээр XL хэмжээнээс мөрөөдлийн S размертаа хүрч чадсан байдаг. Нэрт жүжигчин Кейти Холмс луувангийн шөл , цэвэр ус ихээр ууж , өдөрт 4-5 цаг йогоор хичээллэдэг байна.
Харин дуучин Кейти Перри долоо хоногт нэг удаа эмчийн заавраар гэдэс цэвэрлэх цай эсвэл эм уудаг болжээ. Викториа Бэкхэм байнга өндөр өсгийт өмсдөг учир огт таргалдаггүй гэнэ. Мөн өндөр өсгийт биеийг галбиржуулдаг аж. Victoria’s secret-ийн сахиусан тэнгэр Адрина Лима загварын шоунд оролцохоосоо ес хоногийн өмнөөс өдөрт гурваас дээшгүй литр цэвэр ус ууж,шоу эхлэхээс есөн цагийн өмнөөс зөвхөн алим идэж ус уухаа зогсоодог байна. Лима энэхүү хоолны дэглэмээ гурван буюу жилд дөрвөн удаа хэрэгжүүлдэг аж.
Опра Унффи согтууруулах ундаа огт амсдаггүй бөгөөд зөвхөн ус уудаг гэнэ. Тэрбээр өдөрт ширхэг самар, нэг аяга шөл, 250 грамм салат иддэг аж. Алдарт дуучин Адель огт дасгал хийгээгүй бөгөөд хүүгээ зөвхөн хөхөөрөө хооллож, эрүүл хүнс хэрэглэж, хоёр жилийн дотор 10 гаруй кг хасаж чадсан хэмээн ярьжээ. Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон нимбэг тогтмол хэрэглээнээс хойш сүүлийн 10 жил илүүдэл жиндээ санаа зовоогүй гэнэ. Тэрбээр өглөө бүр нэг аяга хүйтэн нимбэгний шүүс уудаг байна. Өглөө нимбэг хэрэглэх нь хоолны дуршил бууруулдаг аж. Харин Бионсе 1,5 литр бүлээхэн цэвэр ус анд 2 халбага далайн давсыг уусгаж,нэг ширхэг нимбэгийг сайтар шахан,шүүсийг нь үсандаа хийж уусгаад, өдөрт 5н аягыг уугаад баруун тийшээ харж 30 минут хэвтэх зэргээр гэдсээ цэвэрлэдэг байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
