“Elle UK” хэвлэл Парисын загварын долоо хоногийн талаар нийтлэл оруулахдаа “Blackpink”-ийн “Rose”, дуучин “Charli XCX”, загвар өмсөгч Хейли Бибер, жүжигчин Зое Кравитц нарын хамт авхуулсан зургийг хавсаргажээ. Гэсэн ч “Blackpink”-ийн “Rose”-ийг тасдаж оруулсан байсан нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ үйлдлийнхээ төлөө тэд инстаграм хуудсаараа дамжуулан уучлал гуйжээ. Мөн хэн нэгнийг гомдоох санаагүй гэдгээ мэдэгдсэн байна.
“W Magazine” тухайн зурагны эх хувийг хуваалцсанаар дөрвөн хүний авхуулсан зургийг гурав мэт харагдуулж тасалсан байгааг олон нийт анх анзаарчээ. Мэдээж энэ нь олон нийтийн дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой шуугианыг өдүүлсэн. Дуучин “Charli XCX” дараа нь “Rose”-ийн бараг харагдахгүй шахам сүүдэртсэн зургийг нийтэлснээр асуудал улам гүнзгийрчээ.
Зураг дээрх дөрвөл “Yves Saint Laurent”-ы 2026 оны хавар, зуны шинэ загварын цуглуулгаас өмссөн байгаа аж. Гэтэл “Yves Saint Laurent” брэндийн элч төлөөлөгч “Rose”-ийг зурагнаас хассан нь ийнхүү маргаан дагуулав. “Elle UK” дараа нь маргаан дагуулсан зургаа устгаж, “Rose”-ийн ганцаараа авхуулсан зургуудыг оруулсан байна.
