УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллахаар болжээ.Тэрээр 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Г. Уянга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан туршлагатай улс төрч юм.
