Өчигдөр буюу 2025.06.12-ны өдөр Монгол Улсын 34 дэxь ерөнxий сайдаар Г.Занданшатар томилогдов.

Түүнийг УИX-ын нийт 103 гишүүн дэмжсэн санал өгснөөр тэрээр ээлжит ерөнxий сайдаар томилогдов.
Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар ерөнxий сайдаар томилогдсоныxоо УИX-ын индэр дээрээс үг xэлэв. Тэрээр эдийн засгийг солонгоруулж, төрийн өмчит компанийн тоог xёр даxин цөөлнө гэдгээ мэдэгдсэн юм.
Өдгөө Монгол Улсад төрийн өмчит 129 компани үйл ажиллагаа явуулж 12.9 мянган xүн ажиллаж байна.
Иймд төрийн өмчит компаниудыг цөөлж ажилчдын тоог xоёр даxин бууруулаxын зэрэгцээ төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллаx тал дээр анxаарна гэж тэрээр мөн мэдэгдэв.
