
Саяхан Португал улсын Лиссабон хотноо цахим спортын “CS2” төрлийн ээлжит томоохон тэмцээн болсон билээ. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Францын “Vitality” түрүүлж, ээлжит цомоо хүртсэн. “FaZe”-ээс “ropz”-ийг нэгтгэсэн тэднийг одоогоор хожих баг хараахан харагдахгүй байна. Тэдний өрсөлдөгчид ч амаргүй үеийг туулж буй. Тодруулбал, Украины “Natus Vincere” буюу “NaVi”. Багаа задалж, орос, украин тамирчдаа явуулсан тус баг олон улсын баг болсоноосоо хойш гайхалтай байсан. Гэвч он гарснаар хуучны “NaVi” харагдсангүй.
“BLAST Open Spring” тэмцээнээр хоёр ч хүндхэн хожигдлыг амсч, шүүмжлэлд өртсөн. Тэмцээний дараа багийн дасгалжуулагч Андрей Городенсий “B1ad3” ярихдаа “Бид яг одоо багаараа хүндхэн үеэ туулж байна. Нэг өдөр нь сайн тоглож, нөгөө өдөр нь тааруу тоглож байна. Гол нь багаараа өдөр бүр сайжрах хэрэгтэй. Өөрчлөлт тогтмол өрнөж, үүнд дасах нь чухал. Асуудал нь адилхан хуучны баг байж болохгүй шүү дээ. Хэрэв бид ирэх Мэйжорын шөвгийн наймд шалгарахгүй бол өөрчлөлт хийх талаар бодож эхэлнэ” гэжээ.
Тэгвэл “CS”-ийн сэтгүүлч, аналист, дасгалжуулагч асан Звонимир Буразин буюу “Professeur” ярихдаа “NAVI-ийн өөрчлөлт ирэх Мэйжорын дараа болно гэж бодож байна. Багийнхаа юу болохгүй байгааг мэдэхгүй бол уур амьсгалыг нь өөрчлөх хэрэгтэй л дээ. Тэдэнд асуудал байгаа нь ойлгомжтой. Гагцхүү ямар асуудал вэ гэдгийг л ойлгох хэцүү байна. Өмнө нь тэд зөвхөн топ таван багт л хожигддог байлаа. Харин одоо “MongolZ”-ийг хожих нь амжилт болчхоод байна” гэв.
Сүүлийн үед “NaVi”-г “m0NESY”, “kyosuke”, “makazze” нартай нэр холбож байна
