
Webtoon продакшн болох “Follow Me” студи Монголын хамгийн анхны нэгдсэн Webtoon платформ болох “NOWTOON”-ийг танилцууллаа. Уг платформ нь Монголд анх удаа “Webtoon” буюу дижитал комикийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байгаа юм. Уг ажлын хүрээнд “Food Mate”, “Булгасари” зэрэг Webtoon уран бүтээлүүд нийтлэгдээд байна.
Одоогоор “Yonggary”, “Ledgerd” зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээлд монгол хэлнээ орчуулан хүргэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Монголд кино, драмын жүжиг зэрэг хоёрдогч бүтээлүүд руу шилжин хөгжинө гэсэн хүлээлт бий.
“‘NOWTOON’ нь БНСУ-ын “Webtoon” соёлыг нэвтрүүлээд зогсохгүй, Монгол улсад шинэ Webtoon уран бүтээлчдийг нээн илрүүлэх, мэргэжлийн Webtoon уран бүтээлчдийг сургаж бэлдэх ажлыг тасралтгүй хийж гүйцэтгэсээр байна. Бид Монголын контентын салбарын хөгжлийн манлайлагч болохын тул хичээх болно” гэлээ.
“FOLLOW ME” студи нь 2021 оны 11-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө БНСУ-ын томоохон платформууд болох “Naver Webtoon” болон “Kakao Webtoon”-д нийтлэгдсэн 40 гаруй уран бүтээлд гар бие оролцсон байна.
(NOWTOON-ы албан ёсны Website: www.nowtoon.mn)
