
Увс аймгийн Бөхмөрөн суманд өнөө өглөө 4,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 06:57 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд газар хөдөлсөн байна. Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй аж.
