
Эстони улсын хамгийн эртний, нэр хүндтэй Тартугийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэнд Монгол судлалын төвийг энэ сарын 24-нд нээжээ.
Монгол судлалын төвийн нээлтийн үеэр “Монгол: Уламжлал ба орчин үе” олон улсын хурлыг зохион байгуулсан байна.
Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хандивласан 100 гаруй ном, судалгааны материалыг тус төвийн эрхлэгч А.Соловьевад хүлээлгэн өгч, цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч А.Бирталан нар төвийн нээлтэд оролцсон байна.
