
Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр “Монголчууд үнэтэй байранд орохын тулд насаараа хөдөлмөрлөх аргагүй болсон. Монгол Улсын Ерөнхий сайдад иргэн бүрд 0,7 га газар эзэмшүүлэх шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдрөөс эхлэн манай холбооноос Иргэн баян бол Улс баян гэх үндэсний аяныг эхлүүлж байна” гэв.
