
Өмнөд Солонгост зуны улиралд аадар бороо орох нь элбэг байдаг ч уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хур тунадас ойр ойрхон, огцом нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Сөүл хотод хур тунадасны хэмжээ өнөө өглөөний байдлаар 420 мм хүржээ. Даваа гаригийн орой 30 секунд тутамд аянга цахиж байсныг иргэд мэдээлсэн байна. Нас барсан, сураггүй алга болсон хүмүүсээс гадна есөн хүн шархаджээ. Хур тунадас дор хаяж лхагва гариг хүртэл үргэлжилнэ гэж Цаг уурын агентлаг тооцоолж байна. Энэ үзэгдэл сүүлийн 80 жилд тохиолдоогүй үзэгдэл аж. Иймд онцын шаардлагагүй бол иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

