
Нийслэлийн Засаг Даргын шуурхай хурлаар наадмын тасалбарын тухай хэлэлцэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаалж эхэлнэ. enaadam.mn гэж домайн ашиглана. Бас хүргэлттэй” хэмээн мэдээллээ.
