
Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Бельги улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Чилийн сагсан бөмбөгчидтэй хийлээ. Улмаар Монголын шигшээ баг өрсөлдөгчөө 20:12-оор хожсон байна.
Ингэснээр тэд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Харин хасагдах шатанд Польшийн багтай өрсөлдөх юм. Монголын багийн тоглолт өнөөдөр 18.30 минутад болно.
