ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Франц, Герман Улсын удирдагчидтай утсаар ярих санал хүргүүлжээ. Ерөнхийлөгч В.Путины саналд тусгаснаар Украинаас хүнс экспортолж эхлэх талаар ярилцах аж.
Мөн тус саналд “Украины асуудлаар хэлэлцэх цаг боллоо” гэж онцолсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ талаар олон улсын судлаачид “Оросын арми стратегийн хувьд Украины чухал бүсийг эзэлж, улмаар дараагийн “шат” руу орж байгааг илтгэж байна” тайлбарлаж байгаа юм.

