
Энэ үеэр Д.Сосорбарам дараах тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Тусгаар тогтносон эрх чөлөөт улс руу ямар нэгэн орон өнгөлзөх эрхгүй. Бид олон мянган хүнээ хядуулсан. Энэ бол хэлмэгдүүлэлт биш хядлага байсан юм. Над руу гурил цацсан муусайн гурилууд та нар гаднын гар хөл болоод Монголын сор болсон охид, хөвгүүдийг хядахад оролцоод явж байгаа шүү. Ич. Ичиж далд ор за юу. Монголд байж чадахгүй бол тэр Орос руугаа тонил. Монгол хүн болохоор та нарыг өрөвдөж байна. Чойбалсан, Цэдэнбал хоёрыг алсан шиг ээ та нарыг алах вий гэж айж байна. Миний нүүр рүү гурил цацсанаараа та нар өөрсдөө гурил. Та нар тэр Х.Баттулгатайгаа зайл. Та нараас айна гэж байхгүй шүү” хэмээлээ
