
Соёлын яамнаас “Соёлын төвийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
Мэргэжил дээшлүүлэх кредит тооцох богино хугацааны сургалт 2021 оны 11 сард зохион байгуулагдсан. Хоёр дахь багц сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-18-ны өдрүүдэд төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтыг Соёлын яамны захиалгаар Соёл урлагийн их сургууль, түүний бүрэлдэхүүн Соёлын Сургууль, Хөгжим урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль хамтран зохион байгуулж байна.
Сургалтад улсын хэмжээний 333 сумын Соёлын төвийн дарга, номын санч, соёлын өв-орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш зэрэг 1000 гаруй ажилтнууд хамрагдаж байна.

эх сурвалж: соёлын яам
