
Иргэн С. Цэндсайхан: -Нэг сонин зүйл ажигласнаа хуваалцъя гэж бодлоо.
Бага насны хүүхдүүдэд хөөрхөн нүд амтай, аливаа амьтны хэлбэр дүрстэй хоолнуудыг ресторанууд санал болгодог. Гэрт нь ч хийж өгөх нь элбэг…
Сүүлийн үед хүүхдийн төрсөн өдрийг нүсэр тэмдэглэдэг болсон ба баярын бялуу нь ихэвчлэн тэдний дуртай үлгэрийн баатар, киноны дүр, шүтээн (idol) байх болсон…
Байгууллагын ой, баяр ёслолд мөн лого, барилгын хэлбэр хэмжээг хэвлэсэн урласан бялуунууд их гардаг…
Дээр дурдсан зүйлс бүгд тухайн хүний хувьд ихэд нандин зүйл нь байх ба түүнийг зүсээд идэх нь бүх хэн болгонд тийм ч баяртай сэтгэгдэл төрүүлдэггүй юм билээ.
Нэг их хөөрхөн бамбаруушны толгойг дүрсэлсэн нүд ам, хамар чихтэй хоолыг идэхдээ зарим хүүхэд үнэнээсээ амьтны нүд ам идэж байна гэж төсөөлж, зарим нь идэхээс татгалзаж, зарим нь бүр эмзэглэдэг. Зарим нь мэдээж тоодоггүй.
Хамгаас хайртай Macqueen, Avengers, Kpop Idols, магадгүй өөрийнх нь зургийг зүсээд хувааж идэхэд эмзэглэдэг хүн ч харж байлаа…
Байгууллагынхаа логог хувааж зүсэхдээ халаглах хүнтэй ч таарч байлаа…
Томчууд яах вэ учраа олно. Хүүхдүүд маань иймхэн зүйл дээр ч эмзэглэдэг юм билээ шүү. Шүтээнийг нь өөрөөр нь зүсүүлээд өөрт нь зажлуулах уу, яах уу бодох л хэрэгтэй санагдсан
