
Катодын зэс болон хаягдал зэсийг дахин боловсруулж, жилд 3000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо.
Монгол Улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг. Тиймээс түүхий эд, бүтээгдэхүүн хангалттай гэж үйлдвэрийн мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэхүү үйлдвэр нь түүхий эдээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологи ашигладгаараа онцлог төдийгүй Монголдоо анхных болж байгаа юм.
Цаашлаад зөвхөн зэсийн нунтаг бус гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөгийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг улсад экспортлох юм байна.
эх сурвалж: Bloombergtv.mn
