Хоёр Солонгосыг хуваадаг зэвсэггүй бүсийн (DMZ) харуулын хэсгээр Хойд Солонгосын талаас нэг цэрэг зугтаж өмнөд Солонгос улсад ирсэн билээ.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр дүрвэгч цэрэг 11 сарын 13-ны 15:31 цагт өөрийн харуулын постоос гарч, Өмнөдийн тал руу зугтсан байна. Араас нь Хойд Солонгосын харуулын цэргүүд хэд хэдэн удаа буудсанаас тэр шархдаж, Өмнөдийн Солонгосын газарт унаад байжээ. Энэ үед буюу 15:56 цагт Өмнөдийн цэргүүд мөлхөн очиж, шархдаж, цус алдсан цэргийг чирч авчирсан байна. Талуудын хооронд энэ үеэр буудалцаан болоогүй гэнэ. Дүрвэсэн цэргийн мөр, тохойноос цус шүүрч байсан ба тэр даруй нисдэг тэргээр Сувон дахь эмнэлэгт хүргэжээ.
Харин шархадсан цэргийн хагалгааны талаарх дүрс бичлэг зургийг ил болгожээ. Oh Song гэх 24 настай цэрэг нийтдээ таван удаа буудуулсан ба хагалгаа хийх үед түүний гэдэснээс арван инчийн урттай шимэгч хорхой гарч ирсэн нь эмч нарыг цочиролд оруулжээ. Ли Күүк эмчийн хэлсэнээр буудуулсан цэрэгт олон хагалгаа хийсэн бөгөөд түүний гэдэс доторх бол үнэндээ хархад эмзэглэмээр маш аймшигтай болсон байсан хэмээн гэдэснээс нь гарсан паразитын зургийг нийтлэн үзүүлжээ.






https://www.youtube.com/watch?v=GeJ8E1_61bM
