Мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд шуугиан тарьсан хоёр Монгол бөхийн асуудал өнөө ч намжихгүй нь. Болсон явдалтай холбогдуулан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн нэг дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийдэг сүмоч Аминишики хэлэхдээ “Энэ тухай хэн ч надад юу ч хэлээгүй. Энэ талаар телевиз, интернетээс л олж мэдсэн. Юу болсон талаар мэдэхгүй байгаа ч сүмогийн холбоо юу хийж байгаагаа мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр харамсаж байна” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.
