Сүүлийн үед манай улсын иргэд гадаадын улс оронд гэмт хэрэг үйлдэж тэр хэмжээгээрээ эх орны маань нэр хүнд элгээрээ мөлхөх боллоо.
Ойрхоны жишээ гэвэл, арлын орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр монгол залуу хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан бас Мэргэжлийн сумогийн их аварга дүү бөхөө зодож танхайрсан хэргийн дуулиан намжаагүй байхад хоёр монгол залуу метронд бусдыг зодож танхайрсан тухай мэдээлэл цацагдав.
Аливаад итгэл үнэмшил, сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг япончуудын хувьд энэ мэт мэдээлэл монголчуудын талаарх эерэг бодлыг нь нимгэлсээр байгаа нь нууц биш.
Тэгвэл Токиогийн төвд орших, “Гадныхны дүүрэг” хэмээн нэрлэгддэг, өндөр барилга, шөнийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай, их хөлийн дүүРоппонги рэгт монголчуудыг оруулахаа больжээ. Роппонгиг зорьж очсон монгол бүсгүй энэхүү мэдээллийг сонсоод үнэхээр “шок”-нд орсон тухайгаа хуваалцсан байна.
