Өдгөө 35 настай Бритни Спирс талархлын баярт зориулан өөрийн инстаграммдаа нэгэн бичлэгийг хийжээ. Үхэрчин охины /CowGirl/ стилээр буюу бор ковбой малгай, жижигхэн Daisy Duke шорт хослуулсан өмссөн хувцастай түүний энэ хувцлалтыг олон хүн өөр өөрийн өнцөгөөс харж байна.Зарим нь түүнийг хамгийн сайхан биетэй хамгийн дур булаам дуучин бүсгүй гэж дүгнэсэн бол зарим нь өөртэй огт анхаарал тавихгүй байгаа учраас нилээдгүй өнгө зүс алдаж хэмээн бичжээ.
Поп гүнж маань хоёр хүүхэдтэйгээ Лас Вегас дахь Planet Hollywood-д оршин сууж байгаа юм.
