Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн сүүлийн барилдаан тун сонирхолтой боллоо.
Сүүлийн барилдааныг Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал элдэвтэй бөх Ёшиказетэй хийж их аварга Хакүхо тачай хийн босохдоо “зэрэг боссонгүй” хэмээн бодсон бололтой барилдаанаа зогсоосон ч шүүгч зогсоох дохио өгсөнгүй. Ингээд Ёшиказе манай аваргыг дэвжээний зах руу түрэн Хакүхо аварга шилдэж татан бараг зэрэг газардлаа.
Дэвжээний шүүгч Ёшиказед ялалт заасан ба Хакүхо аварга эсэргүүцэн шүүгч рүү хандан үг хэлж байгаа харагдав. Хатуу дэг жаягтай сүмо бөхөд шүүгчийн шийдвэр хууль мэт байдаг тул Хакүхо аваргын өнөөдрийн үйлдэл тун ч содон харагдаж байв.
https://www.youtube.com/watch?v=0QN8Cm6Cl6k
