Сүүлийн үед өсвөр насны охид нэгнийгээ бүлэглэн зодож, доромжилж, бичлэг хийж цахимд тараах явдал олширч, нийгмийн ноцтой асуудал болоод байна.
Гэвч хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн хамгааллын талаар хамгийн их ярьдаг УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудалд бараг дуугарахгүй байгаа нь олны шүүмжлэл дагуулж эхэллээ.
Иргэдийн зүгээс:
“Тууз хайчлах, баярын мэндчилгээ уншихаас өөр зүйл хийхгүй юм уу?
Хүүхдүүд зодуулж, доромжлуулж байхад яагаад байр сууриа илэрхийлэхгүй байна вэ?” гэж шүүмжилж байна.
Олон нийтийн зүгээс сургууль бүрт дээрэлхэлтийн эсрэг хатуу журам, бичлэг тараасан этгээдэд хариуцлага, хохирогч хүүхдэд шуурхай сэтгэлзүйн тусламж зэрэг бодит шийдлийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж эхэлжээ.
