“ТЭЦ-5” төсөл хэрэгжиж чадвал Улаанбаатар хот эрс өөрчлөгдөнө‼
Олон жил яригдсан “ТЭЦ-5” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ. Одоо дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлийн эрчим хүчний хэрэглээний багагүй хэсгийг хуваалцаж байгаа юм.
Эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх цаг тун ойрхон байгаа
сай
