Ираны ерөнхийлөгч Пезешкян Хамасын удирдагчидтай уулзжээ

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Лхагва гаригт Катарт айлчилж, Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Тэрбээр Израилийн цаашдын үйл ажиллагаанд Иран хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг анхааруулж, Азийн орнуудыг өөрийн талд татахыг хичээжээ. Иранаас Израиль руу баллистик пуужингууд харваснаас нэг өдрийн дараа Пезешкян Катарт ирсэн. Бүс нутгийн тогтворгүй байдлын эсрэг АНУ болон Европын орнууд үг хэлэх ёстой гэж Пезешкян хэлжээ.

Түүнчлэн Халил аль-Хайя тэргүүтэй Хамасын өндөр албан тушаалтнуудтай Дохад уулзсан байна. Халил аль-Хайяг Хамасын улс төрийн товчооны орлогч дарга гэдэг.

Дашрамд дурдахад, Хамас бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание долдугаар сарын 31-нд нас барсан. Түүний амийг хөнөөсөн хэрэгт Израилийг буруутгадаг бөгөөд Катарт айлчлах үеэрээ ч Пезешкян үүнийг давтан хэлжээ. “Бид аюулгүй байдал, энх тайвныг хүсч байна. Тегеран хотод Ханиегийн амийг бүрэлгэсэн хэргийн цаана Израиль байгаа” гэж Пезешкян хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL

access_time 2024-10-04 21:49

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt