
Холимог тулаанч Э.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдах талаараа зарлаж, өчигдөр/2022.6.9/ хэвлэлийн хурал хийсэн.
Энэ үеэр тэд хоорондоо муудалдсан явдалд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу Танхайрах:
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл буюу Хүний биед халдах:
- 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байна.
