
Амьтны ертөнцөд хар аалзны эмэгчин төрөл нь нөхөн үржилт өрсний дараа эрэгчин аалзаа иддэг амьтныг хэлдэг байна. Тэгвэл хүний ертөнцөд ч гэсэн ийм үзэгдэл байдаг бөгөөд хань ижил хайрт эрчүүд нь тогтмол нас барсан эмэгтэйчүүдийг хар бэлэвсэн шулам гэж нэрлэдэг аж.
Норвеги гаралтай Бэлла Соренсон Гиннес нь 16 настай байхдаа Америкийн томоохон бизнес эрхлэгчтэй гэрлэж нэг гэр бүл болсон байдаг. 10 гаруй жил хамт амьдарч хоёр хөөрхөн охинтой болсон байна. Гэвч хэдэн жилийн дараа Гиннесын зан авир огцом өөрчлөгдөж нөхрөө хардаж эхлэх болсон гэнэ. Тэрээр гэр бүлээ амь насны даатгалд хамруулаад удаагүй байхад Геннисын хоёр охин хорвоогийн мөнх бүсийг үзэж төд удалгүй нөхөр нь ханиалгын эмээ буруу хэрэглэснээс болж мөн амиа алджээ. Эмчид охидыг хордож нас барьсан хэмээн тогтоож, тоглож байгаад хулганыг хор ууж нас барьсан хэмээн цагдаа нарт Генисс мэдүүлэг өгсөн байдаг байна. Хожим Бэлла Гинесс даатгалын мөнгө авахын тулд нөхөр болон өөрийн төрсөн хүүхдүүдээ хороосон болох нь тогтоогдсон байдаг юм.
Гинесс хэд хэдэн удаа хүнтэй гэрлэж тухай бүрт тэднийг амь насны даатгалд хамрагдахыг шаардаж улмаар Гинессын нөхрүүд хачирхалтай нөхцөл байдлаар хорвоог орхиж харин бэлэвсэн хар шулам тухай бүр даатгалын мөнгө авч байлаа.
Түүний нийт хохирогчдын тоо 40 хүрсэн бөгөөд нийт 250 мянган долларыг даатгалаас авсан гэнэ. Цагдаагийн албан хаагчид энэ хэргийн мөрөөр ороод удаагүй байх үед Гинессыг зэрлэгээр хөнөөж цогцсыг шатаасан байдалтай ой моддоос олсон гэдэг. Мөрдөгчид энэ хэргийг өөр эмэгтэй үйлдсэн байх хэмээн таамагласан ба бас нэг хувилбар бол Генисс хэргээс нуугдахын тулд өөр эмэгтэйг хөнөөж цагдаа нараас зугтсан гэж үздэг аж.
