Саранск хотын оршин суугч, 42 настай эр өөрийн эхнэрээ эзгүй хойгуур дагавар охинтойгоо бэлгийн харьцаанд ордог байжээ. Тэдний энэхүү явдал ул мөрөө үлдээн, охин хойд эцгээсээ хүүхэд төрүүлсэн байна.
Насанд хүрээгүй охин шинээр мэндэлсэн хүүхдийнхээ хамтаар эмээгийндээ амьдарч байгаа бөгөөд түүний “залуухан” эцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгаж байгаа хэдий ч тэрээр ял авахгүй байх магадлалтай гэнэ.
Уг эрийг сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан учраас түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан эмчлүүлэх талаар шүүх шийдвэр гаргах бололтой. Хэрэгтэн этгээд дагавар охиноо 5 настай байхад ээжтэй нь ханилан сууж, хамтдаа охиныг өсгөн хүмүүжүүлж байсан аж.
