
Эр хүний амьдралдаа үүрэх ёстой ачаанаас хэзээ ч битгий хөнгөлж байгаарай. Юу гэхээр эрэгтэй хүний амьдралдаа үүрч яваа ачаанаас нь хэзээч хөнгөлж болохгүй. Ачаа үүрч, амьдарлыг дааж явах тусмаа эр хүн өнгө зүс орж, хийморь сүлд нь сэргэж байдаг. Тэрнээс чоно алж, ууланд гарахдаа хамгийн чухал нь биш юм. Өмнүүр нь орж юмыг нь хийгээд л, өмнүүр нь орж гэртээ засвар хийгээд л , өмнүүр нь орж санхүүгийнхэн асуудлыг хэзээч битгий шийдээрэй. Олон эмэгтэйчүүд яридаг. За би чиний хань юм чинь хөл дээрээ бостол чинь арыг чинь дааж байя гээд.. Би ч гэсэн тийм байсан. Сүүлдээ нөхөр ч үгүй, босгосон амьдрал ч үгүй хий дэмий цаг хугацаа алдах нь их байдаг. Таныг шуламтаад гараа хумхи гэж хэлээгүй л дээ. Манай Монгол бүсгүйчүүд цусандаа ч байдаг юм уу бүү мэд. Нэг тийм дайчин, шартай хортой бүгдийг чадна босгоно гээд л ханцуй шамлаад дайраад байдаг. Эрхлэнэ гэсэн ойлголтыг мартчихдаг. Зүгээр л эрэгтэй хүний хийх ёстой, үүрэг хариуцлагаас л хэзээч хөнгөлж болохгүй гэсэн санаа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг шиг халамжтай сайхан эхнэрээсээ салаад өөр амьдрал зохиох эсвэл эсрэгээрээ амьдралын идэвхгүй болсон олон залуучууд байна. Тиймээс бахархаж, урам өгч, хайрлаж халамжилж хэм хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Харин ачаанаас нь битгий хөнгөл. Тэгээд л болоо. Нэг талаасаа тухайн үедээ нөхөртөө, гэр бүлдээ туслаж байгаа юм шиг санагдаж, харагдаж мэдрэгдэх боловч алсдаа гэр бүлийнхээ амьдралыг утга учиргүй болгож, сүйдэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
