
Тарваган тахлын гамшигт цар тахал болон дэгдэлтүүд хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт сүйрлийн мөрийг үлдээсэн. Өнгөрсөн хоёр зууны турш эмч нар уг халдварын эсрэг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний вакцин боловсруулах ажилд амь насаа золиослон байж зүтгэсэн байна. ХХ зууны хоёрдугаар хагаст шинэ үр дүнтэй вакцин болон нянгийн эсрэг бэлдмэл буй болж ард түмэнд “Хар үхэл”-ээс бүрэн чөлөөлөгдөх итгэл найдварыг төрүүлж өгсөн байна.
“Хар үхэл”-ийг “Ялагчид” баримтат киног бүтээх үндэслэл нь Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүх дээр суурилсан юм.
Манай киноны баатрууд Петр Прокопьевич Тарасов, Елена Константиновна Демидова, Василий Павлович Смирнов нар 1944-1946 онд Монгол Улсад ирж, үхлийн аюултай өвчнийг давж гарахад тус бүрдээ хувь нэмрээ оруулсан хүмүүс юм.
Эрхүүгийн улсын их сургуулийн төгсөгч, биологич П.П. Тарасов нь махчин шувууны үүрийг тэдний хоолны үлдэгдлийн хамт судлах замаар тарваган тахлын идэвхтэй голомтыг илрүүлэх аргыг боловсруулсан байна. Нян судлагч эмч Елена Константиновна Демидова бүүрэгний авгалдайг шинээр илрүүлж шинжлэх ухаанд «Nympha Demidovae» гэсэн нэрээр өөрийн нэрийг үлдээсэн.
Василий Павлович Смирнов нүдний салстаар вакцин хийх шинэ аргыг өөр дээрээ туршиж үхлийн аюултай туршилтыг хийснээрээ алдартай юм. Манай баатрууд тус бүрийн амьдрал – сэтгэл хөдөлгөм үйл явдлын цувралууд байлаа. Тэнд бүх зүйл байсан юм – Татарын өвөг дээдэс, хэлмэгдсэн эцэг эх, амьдралын төлөөх тэмцэл ба бүх амьдралын хамгийн гол зүйл – ард түмний тусын тулд хийж байсан ажлууд -шинжлэх ухаан, судалгаа гэх мэт. Эдгээр хүмүүсийн уулзалт Монголд болсон ба тэгээд л хувь заяаны шугам бүх хугацаанд огтолцож байсан.
Кинонд зөвхөн дайн, тарваган тахлыг харуулаад зогсохгүй учир нь манай баатруудыг төвөгтэй, ээдрээтэй хайрын түүх холбодог юм. Гайхалтай нь, үхлийн ирмэг дээр амьдралын цангаа, зөвхөн баатарлаг үйлс бүтээх, амин хувиа үл хичээсэн баатарлаг үйлс бүтээх орон зайнаас гадна өөр нэг зорилготой хүний мэдрэмж байх юм. Энэ нь хайрын орон зай юм. Амьдралын “Энх амгалан” энгийн цагт тохиолдохгүй тийм омогтой, хариуцлагатай хайр байсан юм.

Өнөөдөр Тарасов, Демидов ба Смирновынхны том гэр бүл Тарасов, найзлан нөхөрлөж байнгын харьцаатай байдаг бөгөөд аймшигт өвчний аюулаас улс орныг чөлөөлсөн Монгол Улсын тарваган тахлыг эсэргүүцэх системийг үүсгэн байгуулагч, баатарлаг өвөг дээдсээ санан дурсаж байдаг.
Дайны дараа Орос, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан хүчин чармайлтаар тарваган тахлын голомттой бүс нутгуудад тарваган тахал эсэргүүцэх станцуудыг байгуулсан нь одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлагад ажиллаж байна.
Киноны үйл явдлын гол талбар нь Монгол улсын Баян-Хонгор аймаг, Заг сум бөгөөд манай баатруудын хүүхдүүд, өнөөдөр тэд өөрсдөө ахмадууд болсон ч тэдний эцэг, эхийн иргэний болон цэргийн гавьяа байгуулсан Монгол Улсын алс хязгаарлагдмал бүс нутагт аялж зурганд орох юм.
Ах дүү Марк Демидов, Галина Беловежец (Тарасова) нар 2015 онд Монгод анх ирж тэдний эцэг эхийг санан дурсаж, бахархаж байдагт итгэсэн. Тэд Оросын эмч нарыг санан дурсаж талархаж байдаг маш олон хүнтэй таарсан байна.
Хүний харилцаа нь үнэн хэрэгтээ бусдад энэрэл, чин үнэн тусламж, хайр, нөхөрлөл, хүмүүст үйлчлэх зэргийг дэвшүүлж байдгийг залуучуудад хэлэх, сануулах цаг нь болсон байна. Энэ зорилгоор бид киног бүтээж байна. Мөн хүний амьдрал хэр эмзэг, хэрхэн амархан түүний жижигхэн хэсгийг гэмтээж болох талаар хүмүүст сануулах, – тарваган тахлын нян нь баян, ядууг ялгахгүй, түүгээр алтыг авч болохгүй бөгөөд харин зөвхөн шинжлэх ухаан, шинэ мэдлэгээр зэвсэглэсэн хүмүүсийн удирдлага дор нэгдэж үйл ажиллагааг хамтран зохион байгуулж болох юм.
Эрүүл мэндийн салбарын орчин үеийн эмч нар тарваган тахлаар өвдсөн өвчтөнийг хэзээ ч хараагүй бөгөөд энэ халдварын талаар зөвхөн ном, хэвлэлийн эх сурвалжаас мэддэг гэдгийг тооцох шаардлагатай байна. Ерөнхийдөө, гоц халдварт өвчний тархвар судлалын хүндрэл гарах хөрс бүрэн устаагүй байсаар байна, тиймээс тэртээд өнгөрсөн “Хар үхэл”-ийг ирээдүй хойч үеийн өвчин болгохгүйн төлөө боломжтой бүхнийг хийх шаардлагатай байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Монгол Улсад тарваган тахалтай тэмцэх тогтолцооны үндэс суурийг тавихад нөр их хөдөлмөрөө зориулж үнэтэй хувь нэмэр оруулсан ЗХУ (Оросын)-ын эрдэмтэн, судлаачид болох эрхэм хүндэт П.П.Тарасов, Е.К.Демидова нарын хүүхдүүд 2016 онд Монголд ирж ЗӨСҮТ болон Баянхонгор аймгийн ЗӨСТ-д зочлон төрж өссөн газруудаараа явж тэдний Монголд байсан түүхийн хуудсыг дахин сөхсөн нь баримтат киног бүтээх санааг төрүүлсэн байна.

Энэ үйл явдлыг сонсож мэдсэн ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд захирал, режиссер Е.А. Туринцева “Хар үхэл”-ийг ялагчид” баримтат кино бүтээхээр санаачлан 2017 оны 3, 6 дугаар сард Монголд хүрэлцэн ирж уг киног хийх ажлын асуудлаар ЗӨСҮТ болон холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан Монголын талаас киног бүтээхэд оролцох багийг бүрдүүлсэн байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага кино бүтээх санал, санаачлагыг талархалтайгаар дэмжин хамтран ажиллаж байна. Тус төвөөс 2017 оны 7 дугаар сарын 5-6-нд ЭМЯ дээр зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр уг баримтат кинонд оруулах зарим зураг авалтыг хийсэн.

Киноны баатруудын хамт Баянхогор аймгийн ЗӨСТ, Заг сумын эмнэлэгт ажиллан ард иргэд, тухайн үеийн үйл явдалтай холбоотой гэрчүүдтэй уулзан киноны зураг авалтыг ОХУ-ын найруулагч Елена Туринцевагийн хамт зохион байгуулаад ирлээ хэмээн КИНО БАГИЙН ХАМТ ОЛОН, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-өөс онцлон тэмдэглэж байна.
