
Монгол улс үндсэн хуультай болсны ойг саяхан тэмдэглэж нэг хоног амарлаа. 1924 оны үндсэн хуулийг ЗХУ-ын хүсэл таашаалд нийцүүлэн батлуулахаас өөр боломж, шинэ тулгар үүссэн Монгол улсад байсангүй.
Гэвч Монголчууд эрх чөлөөт, бүрэн эрхэт байдлаа хадгалахыг удаа дараа эрмэлзэж, амь насаа золин тэмцэж байсан юм шүү.
ЗХУ-ын даалгавараар, Монгол улсад ирж, үндсэн хууль батлуулах ажлыг удирдан чиглүүлэхээр Яков Блюмхин, Э.Ренчино, Рескулов, Баторин, Амгаев мэтийн хүмүүс иржээ.
1922-оноос зохион байгуулагдсан Бодоогийн хэрэг, Сажа-ламын хэрэг, Тайж Рэгдэндагва нарын хэрэг гэх мэтийн улс төрийн аллага нь ҮНДСЭН ХУУЛЬ батлуулах үйл ажилгааны бэлтгэл байсан бөгөөд тэд ингэж угсаа сурвалжтай, хутагт хувилгаан хүмүүсийг Монголын улс төрөөс холдуулах ажлыг хийжээ.
Дараа нь итгэлгүй, даалгавар муу биелүүлдэг агентуудаа КГБ устгасан байдаг. Үүнд Жанжин Д.Сүхбаатарыг хөнөөснийг хэлж болно. VIII Богдын эргэн тойронд Тагнуул агентуудаа нэвтрүүлэн эхлээд Дондогдулам хатныг, дараа нь богд хааныг хорлон алжээ.
Ингээд 1924 онд Үндсэн хууль батлах гэтэл С.Данзан гэх гай гарч ирсэн тул мөн л түүнийг хөнөөсөн байна. Ингэж улс төрийн аллага хүчирхийлэл үйлдэн байж, 1924-онд ЗХУ-ын санаанд нийцэх үндсэн хуулийг батлажээ.
1924 оны Э.Ренчиногийн үндсэн хуулийн зорилго нь Монголын Феодлуудыг нийгмийн анги давхаргынх нь хувьд устгах байжээ.
1924-1940 он хүртлэх энэ 16 жилд Монголын феодал гэх Чингисийн удмын сурвалжит тайж, ван гүн нарыг, мөн шарын шашны философи судласан лам нарыг, бас баян чинээлэг бизнесс эрхлэгчдийг үндсэнд нь анги давхаргынх нь хувьд алж дуусгасан байлаа.
Иймэрхүү аллагыг Хятадад Маогийн үед соёлын хувьсгал гэх нэрийн дор хийж байв.
Мөн Полпотын дэглэмийн үед Канбожид Улаан Кехмерууд үйлдэж байлаа.
Монголд Х.Чойбалсангийн нэрээр ЗХУ-ын КГБ-ийн шууд удирдлагаар 1930-аад онд үйлдсэн байна.
Эцэст нь хэлэхэд : 1924-оны үндсэн хуулийн гол автор нь Э.Ренчино буюу ЗХУ юм шүү.
Бид аллага хүчирхийллийн гол номлол болсон баримт бичгийг бусдын нөлөө тулгалтан дор батласан ойг саяхан сайхан тэмдэглэлээ. Уг нь гашуудлын гэмээр өдөр шүү дээ.
