
Шинэ онтой зэрэгцэн үзэгчдийн хүртээл болж, олон түмэнд уярал, ухаарал, харуусал төрүүлж чадсан бүтээл бол “Солиот эх”. “X-ТҮЦ” продакшны бүтээл МУГЖ И.Одончимэг өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон энэхүү киноны талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цахим хуудастаа сэтгэгдэлээ бичжээ.


