Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар Өмнөд Солонгос, Монголын Батлан хамгаалахын сайд нар тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Умард Солонгосын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн авсан хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Му пүрэв гарагт буюу өчигдөр Сөүл хотноо хэлэлцээ хийх үеэрээ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос хүссэн байна. Өмнөд Солонгосын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах асуудлаар уламжлалт дипломат харилцаагаа ашиглан Умард Солонгосыг ятгахад туслахыг сайд Сон Ён Му Монголын Батлан хамгаалахын сайдаас хүслээ. Монголын Батлан хамгаалахын сайд хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан” гэжээ.
