Ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангийн охиныг сургууль дээрээс нь дагуулж явах гэсэн тохиолдол гарчээ. Гэмт хэрэгтэн охиныг удаан ажигласан нь охин сургууль руугаа ганцаар ирж мөн ганцаар гэртээ харьдаг байсныг мэдэж байсан явдал юм.
Тухайн өдөр сургуулиас тарах үед нь Н охиныг нэрээр нь дуудан сургуулийнх нь үүднээс дагуулж явах гэжээ. Үүнээс хойш охиныг сургуульд нь байнга хүргэж өгч байгаа бөгөөд бусад эцэг эхчүүдийг ч мөн хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
