2016 оны 9-р сард 53 настай Брэд Питт, 42 настай Анжелина Жоли хоёр салсан тухайгаа зарласан билээ. Анжелина гэрлэлтээ аварч үлдэхийн тулд нөхөр Брэд Питттэй The Sea, “Hollywood Reporter’s podcast, Chatter Awards гэх мэт хэд хэдэн кинонд хамтарч тоглосон ч тэдний харилцаанд амжилт гараагүй юм.
2015 онд хосууд The Sea киноны зураг авалтыг хамтдаа хийж байсан нь тэдний харилцааны хувьд ахиц гарна хэмээн найдаж байсан талаараа Жоли саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ . ” Зарим талаараа The Sea киноны зураг авалтын үеэр надад маш хэцүү байсан. Би хөхний болон өндгөвчний хагалгаанд орсон байсан. Мөн гэр бүлийн маань харилцаа хүндхэн байдалд орсон учир надад үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би одоо ч Брэд Питттэй хамтарч ажиллахад бэлэн байдаг” хэмээн хэлжээ.
https://www.youtube.com/watch?v=BIYOi4FawEA
