Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд Global Event компаниас 6 дахь жилдээ зохион байгуулсан Women Expo & Fashion Show 2017 үзэсгэлэн худалдаа амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Голден жим фитнес клуб ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж , ирсэн үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бренд хичээлүүдээсээ сонирхуулан үзүүлсэн юм.
Мөн хүрэлцэн ирсэн хүмүүст 5 салбартаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг олгож , супер нэг азтанг шалгаруулж бүтэн жилийн турш салбар харгалзахгүйгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн эзэн болгосон юм.
Тус арга хэмжээний үеэр хийлч бүсгүй хэд хэдэн загварын даашинз сонирхуулан тайзнаа алхасан бөгөөд эдгээрээс хамгийн содон бусдын нүдэнд туссан агшиныг гэрэл зурагчин ийн дурандаа буулгажээ. Хөх нь гэрэлтсэн даашинзтай энэ зураг олон нийтийн сүлжээнд ч нэлээд тарж, олон эрийн нүдийг хужирласан болов уу.

