Увс аймгийн Давст сумын нутгаас өчигдөр буюу 12-р сарын 4-ны өдөр эртний хүн “муми” олдвор олдсон талаар цагдаагийн газраас мэдэгдээд байна. Одоогоор тус олдворыг цагдаа байгууллага хамгаалалтад авч холбогдох байгууллагуудад мэдэгдсэн аж. Давст сумын эртний олдвор олдсон тухайн газарт мэргэжлийн байгууллага томилогдон ажиллаж эхэлжээ.
