Үерхэж байхдаа ч салсаныхаа дараа ч олны анхаарлын төвд байсаар байгаа Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа эргэн сэргэж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн. Учир нь сүүлийн өдрүүдэд Селена, Бибер нарын нууцаар болзож буй зургууд папарицчидад өртөж шар хэвлэлээр шуугих болсон юм.
Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар өнгөрсөн долоо хоногт Беверли Хиллс дэх Монтэйж зочид буудалд уулзсан нь папарацуудын дуранд өртсөн юм.
Харин Канадын дуучин The Weekend өөр бүсгүйчүүдтэй уулзаж, зугаалах болсон нь энэ мэдээллийг баталж, загвар өмсөгч Иованна Вентуратай үерхэж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тэгвэл саяхан 27 настай дуучин залуу Сидней дэх гэртээ найзуудтайгаа уулзаж, өдрийг сайхан өнгөрүүлжээ. Энэ үеэр түүнийг гэрийнхээ тагтан дээр гунигтай зогсч буйг нь папарацчид авч амжжээ. Энэ зураг цахим сүлжээнд тарсны дараа хүмүүс “Магадгүй Селенагаас салсандаа харамсч байгаа бололтой” гэсэн таамаглал дэвшүүлжээ.

