2016 онд Баянзүрх дүүргээс сонгогдсон С.Жавхлан өдгөө их хуралд суухгүй нэлээн тасалж байгаа талаар гишүүд хэлж буй. Энэ талаар тодруулах гэж түүнээс Чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй, ирц муутай гишүүний хувьд юу бодож байна хэмээн асуухад тэрээр
Жавхлан: Миний нэр хүнд өндөр байна. Зориуд харлуулж байна. Би суух гэж биш явах гэж сонгогдсон хэмээн хариулсан юм. Чуулган, байнгын хорооны хуралд суудаггүй, хамгийн их тасалж, хоцорсон гишүүнээр тодорч буй түүнд үүрэг хариуцлагын талаарх ойлголт алга даа.
