Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Аса Дагвадорж өдгөө улс төрд хүч үзэж яваа. Түүнийг анх Сумод барилдаж эхлэхэд олон ч бүсгүйчүүд дурлаж байсан гэдэг. Тэгвэл тэдний нэг цахим ертөнцөөр дамжуулан Аса аваргад хайраа илчилсэн байна. Нэгэн бүсгүй БТХХЯ групп-д өөрийн талаараа бичжээ. Тэрээр Аса аваргатай гэрлэнэ гэж 10 жил бодож явсан талаараа биччихэд аварга маань түүний бичсэн постын дор Дүүгийн нэр хэн билээ. Олон жил уйлуулж шар махтай нь хатааснаасаа гүнээ хүлцэж өчил Удахгүй болох шинэ жилээр баярлуулна хэмээжээ.


