Цахим ертөнцөд Ангууч нэрээр алдаршсан Баттөр энэ зун нүцгэн зургаа цахим ертөнцдөө байршуулж олны анхаарлыг татаад авсан. Гэсэн ч түүнийгээ зөв зүйл, ичээд байх зүйлгүй хэмээн хэлж байсан. Тэгвэл мань эр дахин нүцгэлсэн байна. Хүн ер нь эрх чөлөөгөө мэдэрнэ гэдэг л хамгийн сайхан юм. Яг ингээд цаг зогссон ч санаа зовох юмгүй, ямар ч хэл амнаас айхгүй, хэнээс ч хараат бус! Ямар ч төлөвлөгөө алга, эргэлдэж байгаад шүлсээ хаяад унасан зүг алхая. Өдөр бүр аялмаар байна. Өөрийгөө улам ихээр нээмээр байна, хэзээ ч хайрцаглагдмааргүй байна. Би өмнө нь амьдарч үзээгүй учраас…” хэмээн нүцгэн зургийн хамт оруулжээ.


