БГД-ийн 20-р хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэх дуудлага 2025.02.25-ны 03:44 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Очиход 42 настай иргэн Б согтуугаар “Toyota Aqua” машинтай замын хажуу руу онхолдож, төмөр хийцэд хавчуулагдсан байсан тул албаныхан эсэн мэнд гарган Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.
