Фантастик продакшны захирал найруулагч, жүжигчин СТА Б.Тамир өөрийн найруулсан “Зүрхний хилэн” киногоо үзэгч олондоо тун амжилттай хүргэж яваа билээ.
Тус кино нь “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ын “Шилдэг түүхэн кино”-ны шагнал хүртсэн амжилт гаргасан билээ.

Тэгвэл тэрээр их ажлынхаа хажуугаар өөрийн фэйсбүүк хуудаснаа Аймар продакшны захирал бүжигчин Төөгөөгийн тухай өөрийн бодлоо илэрхийлжээ.
Тэрээр өөрийн хуудаснаа “Олон нийтийн сүлжээнд бүдүүлэг байх дургүй…Гэхдээ би энийг алчихна шүү эргүү дагз. Энэ мэтийн юмнаас болж сүүлд баян ядуу, дээд доодгүй ялгаа гаргасан үзэл суртлыг өөрийг нь дагагч залуучууд учир мэдэхгүй хүүхдүүдэд суулгаж байгаа юм . Ер нь ийм нөхдийг хол байлга” хэмээн нийтлэсэн байна.

