Хятад улсын Тяньжин хотын Бинхай соёлын төвд гадаад болон дотоод заслын өвөрмөц шийдэлтэй шинэ номын сан нээгджээ.Энэ номын сан 1.2 сая номтой хамгийн сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон орчин үеийн хамгийн өвөрмөц номын сангаар нэрлэгдээд байгаа юм. Уг номын сангийн барилгын дизайныг Нидерланд улсын дизайнарууд гаргаж мөн төслийн ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд гурван жилийн дотор барьж дуусагасан байна.Нийтдээ таван давхар 34 мянган м² талбайтай 1.2 номтой “Бинхайн нүд” хэмээх энэхүү номын сан нь дотроо оффисийн танхим,уулзалтын танхим болон аудио танхимийг өөртөө багтаажээ.
www.mgltimes.mn

