
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй.10 ХУВИЙН СУУРЬ ТАРИФ
АНУ-ын ерөнхийлөгч Трамп импортын бүх бараа бүтээгдэхүүнд суурь татвар ногдуулна гэж Цагаан ордон удаа дараа мэдэгдсэн. Уг суурь дүн нь 10 хувь байхаар тогтоогдсон бөгөөд дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхлэх юм. Хятад, Канад, Мексик нь суурь хураамж дээр нэмэлт татвар тогтоолгож байгаа бол зарим орнууд зөвхөн 10 хувийн татвараа л төлөх аж. Үүнд:
Их Британи
Сингапур
Бразил
Австрали
Шинэ Зеланд
Турк
Колумб
Аргентин
Эль Сальвадор
Арабын Нэгдсэн Эмират улс
Саудын Араб орж байна.
“ХАМГИЙН МУУ ХЭРЭГТНҮҮД”-ИЙН ГААЛИЙН ТАРИФ
АНУ-ын аль ч салбарт сөрөг үр дагавартай, өрсөлдөгч орнуудыг хамгийн муу гэдэг бүлэгт тодорхойлж, нэмэлт татвар ногдуулах болсон. Үүнд 60 орчим улс орж буй. Эдгээр нэмэлт татвар нь дөрөвдүгээр сарын 9-нд хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн улс, орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, худалдаанд “тарифын бус” саад тотгор учруулсан эсвэл эдийн засгийн зорилгыг алдагдуулж буй мэт үйлдэл хийсэн гэж Цагаан ордон мэдэгджээ. Уг нэмэлт тариф тогтоолгож буй гол улс, орнууд нь:
Европын холбоо: 20 хувь
Хятад: 54 хувь (үүнд өмнөх тарифууд багтсан)
Вьетнам: 46 хувь
Тайланд: 36 хувь
Япон: 24 хувь
Камбож: 49 хувь
Өмнөд Африк: 30 хувь
Тайвань: 32 хувь аж.
КАНАД, МЕКСИКТ НЭМЭЛТ ТАРИФ БАЙХГҮЙ
Импортын татварын суурь 10 хувийн тариф нь Канад, Мексикт хамаарахгүй аж. Учир нь тус хоёр улсын Трамп тусгайлан онилж, тус бүрт нь тодорхой нэмэгдэл тариф тогтоосон юм. АНУ-д фентанилыг нэвтрүүлэх, хилийн асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтын хүрээнд Канад, Мексикт хамгийн анх тариф ногдуулсан нь Трампийн тухайн хоёр оронтой хэлэлцэх нэг арга зам байх өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар энэ оны эхээр ногдуулсан 25 хувийн татварыг л хэрэгжүүлэх юм байна.
АВТОМАШИНЫ ИМПОРТОД 25 ХУВИЙН ТАТВАР
Нэмж дурдахад ерөнхийлөгч Трамп “гадаадын үйлдвэрлэсэн бүх автомашинд 25 хувийн татвар” ногдуулах эхлэлийг баталжээ. Уг тариф нь бараг л батлагдсан цагаасаа хэрэгжиж эхэлсэн юм.
481856026_964081932567266_8436631118083390059_n
484047080_1187114962798412_3929432386345854808_n
486478634_1094896885738148_4842584297285196054_n
486492900_1040855387884508_7203891822316828320_n
486789143_1390578479039917_5944282818846961572_n
486997900_3916096438645979_6215903537584707746_n
487222839_23902224099380932_4401735679286497512_n
487258677_1343888993590058_4719052703000817399_n
487823474_1302075314413581_6284748883367830578_n
488078731_1697970700805189_1911861679408982363_n
488177693_990005783312900_3927674542382960367_n
488200417_1287020099039799_7825336992982918838_n
488923164_1021551963235392_3624873915555107224_n
481856026_964081932567266_8436631118083390059_n
484047080_1187114962798412_3929432386345854808_n
486478634_1094896885738148_4842584297285196054_n
486492900_1040855387884508_7203891822316828320_n
486789143_1390578479039917_5944282818846961572_n
486997900_3916096438645979_6215903537584707746_n
487222839_23902224099380932_4401735679286497512_n
487258677_1343888993590058_4719052703000817399_n
487823474_1302075314413581_6284748883367830578_n
488078731_1697970700805189_1911861679408982363_n
488177693_990005783312900_3927674542382960367_n
488200417_1287020099039799_7825336992982918838_n
488923164_1021551963235392_3624873915555107224_n
Уг хүснэгтүүдэд Трампийн татварын тарифыг тодорхойлж өгсөн байна. Тэрбээр Лхагва гаригт бүх улс орнуудад тариф ногдуулсан тул эл өдрийг “Liberation day” гэж нэрлэх болжээ. Улмаар Америкийн хамгийн том 500 пүүсийг хянадаг “S&P 500”-ийн ханш Лхагва гаригийн үд дунд гэхэд ойролцоогоор 3.5 хувиар буурч, “Nike”, “Apple” зэрэг томоохон компаниудын дэлхий даяарх хувьцааны ханш огцом унасан байна. Их Британийн “FTSE 100” хувьцааны индекс 1.5 хувиар буурч, Европ болон Азийн бусад зах зээлүүд мөн адил уналтанд орсон байна. Гэхдээ эдгээрээс алтны ханш тогтвортой байдлаа хадгалж чаджээ. Тухайлбал, үймээн самуунтай үед илүү найдвартай хөрөнгө гэгддэг алтны үнэ бусад хувьцааны ханшаас бага буурсан байна. Азийн зах зээлүүд огцом унаж, Японы “Nikkei” бараг 3 хувиар, Хонгконгийн “Hang Seng” индекс 1.5 хувиар буурчээ.
Европын хувьцааны ханш буурах хандлагатай байсан бөгөөд өдрийн эцэст Германы Dax индекс 3 хувиар, Францын “Cac 40” индекс 3.3 хувиар тус тус буурсан байна. Харин нэг унц алтны үнэ 3167.57 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон бол эргээд 3090 ам.доллар болтлоо буурчээ. АНУ-д өдрийн дунд арилжаагаар “Dow Jones” 2.8 хувиар унасан бол “Nasdaq” 4 хувиас илүү унажээ. Түүнчлэн ам.долларын ханш суларсан. Канад, Мексикийн бараа, автомашин, ган зэрэг стратегийн чухал салбаруудын бараа зэрэг АНУ-ын импортын гуравны нэг орчим нь Трампын хийсэн мэдэгдэлд нөлөөлсөнгүй.
