
“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот тогтоолоор компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.
Хэзээ: 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 14:00 цагт, цахимаар хэлбэрээр
Хуралд оролцох холбоос: https://shareholder.invescore.mn
Бүртгэлийн өдөр: 2023 оны 03-р сарын 23-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах;
2. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны төсвийг батлах;
4. Компанийн хувьцааг хуваах шийдвэрт өөрчлөлт оруулах;
5. Давуу эрхийн хувьцаа гаргах;
6. Компанийн “Дүрэм” /нэмэлт, өөрчлөлт/-ийн төслийг батлах;
7. Бусад.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын системд нэвтрэх заавар:
Хувьцаа эзэмшигч та www.shareholder.invescore.mn сайт руу орж, хувийн мэдээллийг бөглөн өөрийн гар утасны дугаарыг бүртгүүлээрэй. Бид таны бүртгэлийг ажлын нэг цагийн дотор баталгаажуулах болно.
Таны бүртгэл баталгаажсанаар, та өөрийн бүртгүүлсэн утасны дугаараар нэвтрэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох боломжтой юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө өөрийн утасны дугаараар нэвтрэн урьдчилан саналаа өгөх боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай ЭНД дарж танилцана уу.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар холбоо барих утас: (+976) 8800-5732, (+976) 8000-1326
