
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ёслол зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн хүүхдийн баярыг “Энх тунх-Мөнх” нэртэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баярын хөтөлбөрийг МҮОНРТ, UBS, Tv5 телевиз орон даяар шууд дамжуулах юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамжийн хүрээнд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлана. Үүнд:
- Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
- Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
